......Хайрандаа баярлаад 2уулаа зугаалаал...... Хөтлөлцөөл зуны үдэш хотын шөнө болдоггүй гудамжаар зугаалж яваад үүр цайх үед гэрт нь хүргэж өгөөд жаргалтай буцна.
Жилийн дараа....... Хуримын ордон. 2 жаргалтай хос . Хамгийн хөөрхөн бэр, хамгийн сайхан хүргэн. Аз жаргал. .............
5 жилийн дараа........ Эхнэр нь 2 хүүхдээ цэцэрлэгээс авчаад орой гэртээ хоолоо хийж зогсоно. Хүүхдүүд тоглоол гүйгээл ....... Нөхөрөө ирэхийг нь хүлээгээл....... Гэхдээ бас бөөн айдас. Өнөөдөр бас согтуу ирэх болов уу? Нөхөр нь гэрлэсний эхний 3 жил сайхан явж байгаад сүүлийн 2 жил ийнхүү архинд хэт орсон байдал нь энэ ажээ. Согтуу ирсэн үедээ ааш сайтай байвал гэртээ хүүхдүүддээ амттай юм дэлгүүрээс бариад ороод ирнэ. Харин жаахан тавгүй үедээ бол эхнэр мөн 2 хөөрхөн охиндоо заримдаа уураа гаргана. Эхнэртээ үе үе гар хүрнэ. Эхнэр нь нүүрээ хөх няц болтол нь зодуулсан үедээ бол хүүхдүүдээ багш руу нь утсаар яриж аргалан цэцэрлэгт нь ч хүргэж өгөлгүй гэртээ өних тохиолдол ч гарна.
Энэ бүгдийн дараа хүүхдүүд нь аав гэж баярлахаасаа илүү айсан бас үзэн ядсан харцаар угтдаг болно. Ингээд 1 сайхан айл гэрийн амьдрал талаар өнгөрнө.
Хэрвээ аав архинд ороогүй бол эхнэр болон охидууд аавыгаа баярлаж угтана. Зуны дулаахан орой ээж аав 2 нь 2 охиноо авч гараад хүссэн амттаныг нь авч өгнө. Бүгд инээлдээн аз жаргалтай явна. Аав нь 2 охинтойгоо хөөцөлдөн тоглоно. Ээж тэднийг байрны гаднах сандал дээр сууцан жаргалтай харж сууна.


13 сэтгэгдэл:
demii yum bodoj baixiin...`xe xe
Эндхийн амьдрал төсөөлж байсантай чинь зөрчилдөөд байна уу даа
Амны билгээс ашдын билэг . . . гэдэг дээ. Өөр олигтой юм бичиж болсонгүй юу . . .хм :(
эндхийн амьдрал зүүд юм. эргээд хэн ч түүнийг санахгүй санахгүй байх тусам сайхан санагддаг сайхан сайхан зүүд юм Хасарын "эндхийн амьдрал" гэдэг үг лааг дуу санаанд оруулдаг байшт...
Нээх аятайхан эхэлчээд буруу тийшээ хадуурчих юмаа. Өөдрөг юм бодоход яадаг жаал вэ айн чи
BUU SANAA ZOV HONGOR MINI. AMIDRAL TIIM HARALGAN BISH SHUU DEE. BI GEHED L NAIZGUI BAISANDAA CH HAMAAGUI GASHUUN USIIG HURTEEGUI CHIGEEREE HORVOOG TUULNA GEJ BODDOG. HARIN NAD SHIG HUNIIG SONIRHOLGUI BAINA GEJ BODOH NI L ARHINII NAIZIIN UZEL DEE.
Юун песимист ийн очиж очиж тийм хүнтэй суувал гүй ээ мөн азгүй явдал болох нь ээ.
Нэг үеэ бодвол багасчихсан юм бишүү. Удахгүй байхгүй болноо гэж. ӨӨдрөг амьдрана шүү.
etsesiin ur dund ter etsegt horwoo nuuree haruuldag yum bna lee
АаВ яагаад архинд оров? ГЭДЭГ л асуудалын гол нь ,.... аав архи уумаар байгаад архинд орцоо юу архи ам руу нь өөрөө гулгаад орчвуу л гэдэг байна?
эр хүн хааяа нэг балгахад яадын. ганц юм амсаад ирэхээр нь л тэгээд битий хялалзаад бай гэж ирээд загнаад байвал яана аа, ккк.
Би зүгээр л байдаг зүйл бичсэн болхооор тануус битий хүндээр эмзэгээр хүлээж ав за. Гэснээс муухай төгсгөхийг хүсээгүй учир инэгж төгсгөлөө. Би жаргалтай төгсгөлд л дуртай. Хммммммм
архидалт их байгаа. ийм амьдрал одоо юу ч гэхийм дээ нийгмийг хуваасан гэж битий зэмлээрэй. нийгмийн доод хэсэгт жинхэнэ цэцэглэн хөгжиж байгаа. мөн дээгүүр хэсэгт маш их бий. гэр бүлийг сүйрүүлэгч нь архи угаасаа. тэгээд нийгмээрээ архинд оруулахыг хүссэн, зөвхөн өөрийнх нь халаас л мөнгөөр дүүрч байвал бусад нь хамаагүй болсон бүхэл бүтэн арми байна. тэдний хүслээр бүх зүйл явж байгаа болохоор арга ч үгүй биз. монголчууд бол үнэндээ архичин ард түмэн шүү дээ. тэгээд одоо архичин гэж хэллээ гээд л бөөн юм болно. үнэн байдал, үнэн шүүмжлэлийг хүлээж чадахаа байтлаа архинд орчихсон л ард түмэн.