Ширээн дээр гуниг хөглөрч
Би тэрийг базаад
Хогийн сав руу хаядаг болох юмсан
Дурсамж зүрхэнд хоргодоод
Би тэрийг сугалаад
Гаргаж ирээд чулуудахсан.
Би ийм л шидтэй хүн баймаар
Би ингэж л мартахыг хүснэ.
Гэхдээ л
Чиний зөөлөн үнсэлт
Чийг даасан уруул
Халуу төөнөх биеийг
Хааяа хааяа дурсана.
Тэгэх болгонд зүрх
Ёг хийтэл хатгах байх даа
Тэвчээр алдан би
Дурлалын мананд төөрөх байх даа.........


6 сэтгэгдэл:
энэ шүлэг үү сориорол уу
Ккк. Сайхан шүлэг болжээ. Гэхдээ сүүлийн хэсэг дээр хэний ямар уруул чийг даагаад байна ккк. Ийм үед дурлалын мананд төөрнө гэхээр аякүү сонин зан үйл үйлддэг юм шиг санагдаа явчлаа шүү ха ха...
Зүгээр шүлэг гэдэг утгаар нь хүлээж аваасай л гэж.......... Цоомоо та элийрэл балайрал солиорол юу ч гэж ойлгож болно. Тануус өөрсдийнхөөрөө ойлгоо.....
гоё л шүлэг байнашдээ ер нь мартана гэдэг хэцүү шүү . байнга л бодогдоод тээ хэхэ.
saihan shuleglel bna
neerengeesee shuud bazaal sugalaal haydag bol shn l bn