Үнсээч намайг

Гунигийг минь үргээж
Нүдэн дээр минь үнсээч
Жаврыг минь үргээж
Хацар дээр минь үнсээч
Уулзатлаа санаарай гэж
Гаран дээр минь үнсээч
Уяраах гэж
Уруул дээр минь үнсээч

Зүгээр л тэврээд
Намайг үнсээч
Зүггүй зүрхээ
Дурлатал үнсээч
Эрхэллээ гэж
Энхрийлж үнсээч
Илбийн юм шиг уруулаараа
Хүзүүн дээр минь үнсээч

17 сэтгэгдэл:

анчин,Анчин,Давка,тэнэг,д а в к а,Д а в к а,Д А В К А,
barbie (зочин)

Давка наад хайрын синдромоос чинь гарах ганц л арга байдын шд. Сээгс бич. Хүмсүүд яагаад сээгс бичээд байгааг ойлгожийно уу.

turihan (зочин)

өөр хүн үнсэх зай завсаргүй болтлоо үнсүүлчихлээ шүү чи

Давка (зочин)

Барби би синдром тусаагүй. Гэхдээ өнөөдрийн байдлаар халдварлах магадлал өндөртэй болчлоо..........кккк Халуунд нян хурдан тархдагийг хэлэх үү? тэ? Турьхан түүл гоё шт....ккк

Chips (зочин)

Хүзүүн дээр үнсүүлэх үнэн гоёшд...Өнөөдөр ингэхэд ямар өдөр болоод нэг иймэрхүү сэдэврүү бүгд орчвоо

maya (зочин)

ёоо бүр үнсүүлмээр санагдчлаа ккк , энэ синдромд өртөх гээл байна шүү яана даа

чаББи (зочин)

мммммнннаййй

Эрка (зочин)

үнэнгүй үнсэлт бэлэглэнэ :)

tsoomo (зочин)

үнсэж өгнө 175см дээш өндөртэй царайлаг охидыг аа шаасан

заяц (зочин)

аль хүрээд ир озоо озоо хаячий байз

уншигч (зочин)

мэдрэлүүдд.... к к к

Давка (зочин)

Үнсэлт гоё.... Үнсүүлэх бүүр гоё..... Үнсэлцэх... Ер нь дурлахгүйгээр үнсэлций гээлоо? ккк

БОРОО (зочин)

Маний үед бол бүтэлгүй дурлалын дараа амьдрал өнгөжөөд, ухаажаад, шинэчлэгдээд улам л сайхан болдог байлаашд. Одоогийн хүүхдүүд гэж яачихсан амьтад байдын байнга л гуньж гутарч мөрөөсөж явхын.

Давка (зочин)

Бороо энэ өнгөрсөн амьдралтай хамаагүй зүйл дүхүү? мартсан юм битий сануулаадий........

САНАСААР

өнөөдөр хүн үнсдэгүй өдөр хахахаха

Sunbeauty (зочин)

ккк сээгийнүүдийг нь уншсан чинь савж унах нь ээ. давкаг үнсэх хүн ч бнаа бна

Энэрэл (зочин)

шубарарара шубарарарара чамайгаа үнсеээ гэсс энэ нээрээ алиа дуу шүү хаха

raul (зочин)

saihan shuleg bna oo.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)