Намрын шаргал өдрүүд
Надад асуулгүй ирсэн болохоор
Салхины исгэрэх чимээ
Надад мэдэгдэлгүй ирсэн болохоор
Нандин хайр минь ч бас
Надаас асуулгүй ирсэн болохоор
Нандигнаж би хайрлана
Намарт би дуртай .....
Өвлийн цагаан цас
Надад хэлэлгүй ордог болохоор
Өөр өөрийн хэлбэртэйгээр
Малгайлж биднийг бүчдэг болохоор
Цагаан өнгөөр дэлхийг хучиж
Цавцайж гэрэлтүүлж харагддаг болохоор
Цайран харагдах цастай
Өвөлд би дуртай.....
Хөлдүү тал минь хайлж
Харлан ногоорч харагддаг болохоор
Хөх яргуй цухуйж
Зүлэг ногоо ургадаг болохоор
Хүний сэтгэл нь ч бас
Хайлж урсаж дурладаг болохоор
Халуун хайрыг авчирдаг
Хаварт би дуртай.....
Эрвээхэй шувуу нь
Эрвэн дэрвэн нисдэг болхооор
Эрээн алаг цэцэгс
Энд тэндгүй ургадаг болохоор
Сэтгэл сэргээм залуусын аяс
Хотын гудмаар хөглөгддөг болохоор
Сэргэлэн дууч шувуудтай
Зунд би дуртай...


13 сэтгэгдэл:
тиймшүү. гоё бичсэн байна.
setgel hudulchluu unen ugtei ... bnshuu te
Chi bolor tsomd or oo. Blog der chine bgaa bvh shvlgiig chine unshij vzlee. Vneheer goyo bichjee. Chi neg shvten bishregchtei bolchloo hehe.
gadaa goe bolson bn sht. garj alxax mini.
аргагүй шүлэгч бүсгүй юмааа. Гадаа нээрээ гоё байх шиг байна орой харих замдаа л мэдрэхээс
намуун цэцэг чамайг саруул талаас түүгээд
савангын үүлдэрт өгөөд сайхан нүүрээ угаана даа
Гоё бичжээ таалагдаж байна шүү
сайхан бичсэн байна... хэхэхэ
Бүгдэд нь баярлалаа..... :)
муундаг ккккк гадаа цас ороодийгаму
Өчдөр цас оржаахад тавьсан шүлэг юмаа.... Тээл тэр тагтайгаа явжийсан байна шт......кккк
хаха тийм байна би гэж би ккккк
Намрын шаргал өдрүүд
Надаас асуулгүй ирсэн болохоор
Нандин хайр минь ч бас
Надаас асуулгүй ирсэн болохоор
Нандигнаж би хайрлана
Намарт би дуртай .....
ингэвэл зүгээр юм байна энэ миний санал ийм болго гэсэн үг биш шүү