Ширхэг ч гэсэн гоё үгийг хэн нэгэнд хэлмээр
Шороотой ч гэсэн хотынхоо гудмаар хөтлөлцөж алхмаар
Чихэр шиг амттай уруулыг нь үнсмээр
Чинийх баймаар гэж хааяаа нэг шивнэмээр
Хайр гэж юу байдгийг мэдэрмээр
Хааяа ч болов түүнийхээ царайг хармаар
Үнсэхийг нь хүлээж нүдээ зөөлөн анимаар
Үгүйээ ер нь чамайг тэр чигт нь өөрийн болгомоор..........
Намар надаа гунигийг биш чамайг авчирсан байсан
Над дээр ирсэн шигээ чи хурдан буцсан
Надад чиний үнсэлт бас дурсамж үлдсэн
Надад хайртай гэж хэлдэг байсан үгс чинь л үлдсэн..........
Өмнө нь 1 бичлэг дээр бичжийсэн шүлэгний хэсгийг нь копидоод авсийн....


9 сэтгэгдэл:
хүсэл мөрөөдлийн хөөрхөн мөртүүд залгаад шууд хагацал гуниг болчлоо :(
Блогоо сайхан болгосон байна одоо уншиж суухад таатай байна амжилт өөрчлөлт хийж байгаа чинь зөв шүү
Уруул нь чихэршиг амттай биш харин уруулаа чихэрлэг амттай өнгөлөгчөөр өнгөлцөн байсийн бус уу
Энэрэлээ- Хаа хамаагүй чинь хаааяа гоё шт...
Батчулуун- за тэгж санагджийвал яамай даа
Кошейк- тийм юм бас байнаа байна...тэ? ккк
Блог загвар чинь сак болжээ. Яаж ийм гоё болгож чаддаг байнаа. ккк.
Энэ Бороо өнөөдөр ямар их дургүй хүргэжийнаа? Угийн байдаг л блог загвар ашиглачиж гээд даапаалаадаамуу?хаашааийн......
goy l shuleg bn
Шүлгийг сайн бичих юм аа. хаанаас нь шүлэг гараад байдаг байна аа.
Сайхан шүлэг байна. Ойрд дандаа шүлэг оруулсан байх шинээ... Бороо ахыг орлож байгаамуу хэхэ.