Чамайг би мэднэ...

Хайраа дотроо нуудаг

Чамайг би мэднэ.

Халуу шатсан харцаар төөнөдөг

Чамайг би мэднэ.

Инээхдээ хүртэл энхрий

Чамайг би мэднэ.

Илүү дутуу зүйлгүй ч

Чамайг би мэднэ.

Намайг хайрлаж бас

Дурласныг чинь ч мэднэ.

Надтай хамт байхдаа

Дуугүй ч цаанаа баясдгийг чинь мэднэ.

Эгэлхэн төрхтэй залуу

Чамайг би мэднэ

Эхнээс нь аваад дуустал

Шүлгийн мөр шиг мэднэ.

Үнсэх үнсэлтийг чинь

Сэтгэлтэй нь мэднэ.

Өөр хэнийх ч биш

Минийх гэдгийг чинь мэднэ.

Үнэрлэх үнэрйиг чинь

Өөр шигээ мэднэ.

Үүнээс өөр цагт

Надаа дурлахгүй гэдгийг чинь мэднэ.

Хундагатай дарсыг хөлчүүртлээ

Уудгийг ч бас мэднэ.

Чамайг би мэднэ.

Чамайг өөр шигээ мэднэ.

22 сэтгэгдэл:

анчин,Анчин,Давка,тэнэг,д а в к а,Д а в к а,Д А В К А,
БОРОО

Оранжавка маань шүлэгчин болжээ.

XaPXyH (зочин)

ya ter nud ni lazar biz.....

joyhunt

Тиймээ, Чи намайг мэджэээээээ

БОРОО

"Чамайг би иднэ"

Оранж

Бороо- шүлэгчин бишээ..... зүгээр л шүлгэнцэр бичдэг гээч.... тээд ер нь нааг идэж яахжаан? ккк
Хархун- хаха гуцдийн....
joyhunt- хэхэ тий шт...

SpySec

гоё бичсэн байна

Оранж

аль 11 сард 1 хүнд зориулж бичсэнийгээ ноороглосон байсан байна.......

tsoomo

аая энэ бол хайрын хүч

Үлмэдэх

Гоё бичжээ. тээд нөгөө хүн нь чамайг мэддэг юм уу

bataa

мэддэг гэж бодох л алдаа шүү гээд айлгачий хэхэ
мэдээж нэгэндээ итгэх аврал шүү гээд тайвшруулчий хэхэхэ

erika

ийм шүлэг бичүүлдэг яасс азтай нөхөр вэээ тэр ккк

аав

чамайг би мэднэ
чамайг би дийлнэ
чиний тухай зөндөөөөөөөө ихийг би мэднэ

гэх н л гэж бодлоо

Anime

Хайраа дотроо нуудаг
Чамайг би ИДНЭ!
Халуу шатсан харцаар төөнөдөг
Чамайг би ИДНЭ!
Инээхдээ хүртэл энхрий
Чамайг би ИДНЭ!
Илүү дутуу зүйлгүй ч
Чамайг би ИДНЭ!

хахаха ингэвэл гоё юм бишүү :P

ХЭРЦГИЙ ХЭРЭМ

дурласан хүний шүлэг байх чинь ээ

Sunbeauty

үзэж хардаг болцийн бишүүз зөн билгийн тулаан нтрт оруул яадийн :р

LoveLove

Зөөз аймар айн. Өшдөр их ууртай явсан гайгүй юу

Undriga

Мундаг юмаа, хүнийг ол нэвт хардаг. бас тэрийгээ шүлэглэчихдэг.

МЭС

Иднэ гэцэн сэтгэгдэлүүд их гоё болсон байна.

Шүлгийн хувьд мэдсэн байна.

Аа сэтгэгдэл бичигчид бол бас биеэ барилгүй бичсэн, сайн байна гэж мэгээд тэмцээний шүүгч шиг хөөрөөд гаашаад байхгүй юу.

Оранж

өө тээд тааллаараа л бодоцгоо. Ганцхан би хүссэнээ л бичнэ. тэр дээр дурласан үеийн шүлэг.
Өчдөр уурлаагүй штээ. Яараад явсийн. За тээл иднэ гэсэн чиг л болжийна даа........... хэхэхэххэ . Залхуураад бүх сээгийг хамтатгаж хариулав нтр.......

TSTSTSTST (зочин)

haha gaigu shuleg bshte etr

Оранж

TSTSTSTST (зочин) хэхэхээх. баярлалааа этр.....

бүтэшгүй

гайхалтай гайхалтай үнэхээр гайхалтай

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)